Current news
ШҮҮХ НЭХЭМЖЛЭЛИЙН ШААРДЛАГЫН ХҮРЭЭНЭЭС ХЭТЭРСЭН БОЛОН ХЭРГИЙН ОРОЛЦОГЧДЫН МАРГААГҮЙ АСУУДЛААР ДҮГНЭЛТ ХИЙЖ, ШИЙДВЭР ГАРГАЖ БОЛОХГҮЙ
2024-04-04 Админ
Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн МТ/33 дугаар тогтоолын 1 дэх хэсэгт нэр бүхий дөрвөн өмгөөлөгчид холбогдох ёс зүйн зөрчлийн маргааныг хэрэгсэхгүй болгож, 2 болон 3 дахь хэсэгт өмгөөлөгч О.Ц-г Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 12.12 дэх хэсгийг зөрчсөн гэж үзэн “сануулах” хариуцлага хүлээлгэжээ. О.Ц нь тус тогтоолыг эсэргүүцэж Тогтоох хэсгийн 2 болон 3 дахь заалтыг хүчингүй болгуулах гомдлын шаардлагыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны журмаар гаргасан.
Хураангуйн дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.