Current news
ЯВГАН ХҮНИЙ ЗАМЫН МӨСТСӨН ХЭСЭГТ ХАЛТИРЧ УНАСАН ТОХИОЛДОЛД УЧИРСАН ХОХИРЛЫГ ЗАМ ЦЭВЭРЛЭХ АЖЛЫГ ХАРИУЦСАН ХОЛБОГДОХ БАЙГУУЛЛАГА, АЛБАН ТУШААЛТАН ХАРИУЦНА
2024-04-04 АдминНэхэмжлэгч нь 2018 оны 03 дугаар сарын 07-ны өглөө өөрийн оршин суудаг хотхоны явган хүний замаар явж байх үедээ замын уулзвар дээрх мөстсөн хэсэгт халтиран унаж, хөлийн шагай хэсэг нь хугарч гэмтжээ. Осол болохын өмнөх өдөр хариуцагч замын уулзвар дээр байсан цасыг цэвэрлэж овоолсон буюу тэрхүү овоолж хуримтлагдсан цас нь агаарын температур нэмэгдсэний улмаас хайлж, шөнийн цагаар хөлдөн, нэхэмжлэгч түүн дээр халтирч осолдсон байна. Үүнээс үүдэн нэхэмжлэгч хариуцагчаас өөрт учирсан хохиролд 50,000 еврог нэхэмжилсэн. Харин хариуцагчийн зүгээс хэрэг гарсан өдөр үүргээ биелүүлж, зам талбайг цэвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгч өөрийн хайхрамжгүй байдлаас шалтгаалж халтирч унасан гэж маргасан байна.
Хураангуйн дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.