ЭЛЧИН САЙДЫН ЯАМ ВИЗ ОЛГОХООС ТАТГАЛЗСАН ТОХИОЛДОЛД ЗУУЧЛАЛЫН БАЙГУУЛЛАГА ГЭРЭЭГЭЭР ТОХИРОЛЦСОН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨЛБӨРИЙГ ЗУУЧЛУУЛАГЧИД БУЦААН ОЛГОНО
2024-04-04 Админ

      Нэхэмжлэгч нь Зуучлалын байгууллагатай Австрали Улсад суралцуулах гэрээ байгуулж, тус улсад хэлний бэлтгэлд 1 жилийн хугацаатай суралцуулах, зөвлөх үйлчилгээний төлбөрт 20,000,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцжээ. Харин Австрали Улсын Дотоод хэргийн яам оюутны виз олгохоос татгалзсан хариу өгсний улмаас нэхэмжлэгч хохирсон гэж үзэн учирсан хохиролд 24,163,729 төгрөгийг Зуучлалын байгууллагаас гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч талаас суралцагч хуурамч материал бүрдүүлэн өгснөөс болж визээ авч чадаагүй тул Зуучлалын гэрээнд зааснаар бид зөвлөх үйлчилгээний төлбөрийг буцаан олгох боломжгүй гэж тус тус маргасан.

  Хураангуйн дэлгэрэнгүйг энд дарж  уншина уу.