ҮНДЭСЛЭЛГҮЙГЭЭР ЯЛЛАГДСАН ЖОЛООЧИЙГ ЦАГААТГАЛАА
2024-04-03 Админ

    Тээврийн прокурорын газраас шүүгдэгчийг 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, “Магнай трейд” шатахуун түгээх газрын баруун замд “HOWO ZZ ***” маркийн **-** *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад тээврийн хэрэгслийн эвдрэлийн улмаас зайлшгүй зогсолт хийжээ.

    Ингэхдээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.10-д заасан “Хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тухайн хэсгийг аль болох нэн даруй чөлөөлөх арга хэмжээ авна.” гэсэн заалтыг зөрчиж замын зорчих хэсгийг бүрэн чөлөөлөөгүйгээс 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 04 цаг 00 цагийн үед тус замаар зорчиж явсан “Nissan Terrano” маркийн **-** *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь “HOWO ZZ ***” маркийн **-** *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөж, амь нас хохирсон гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт  HOWO ZZ ***” маркийн **-** *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийг  холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Хураангуйн дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.