СУРГАЛТЫН ЗАР
СУРГАЛТЫН ЗАР
2025-07-28 Админ Хандсан тоо: 533 Хуваалцах
Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академиас БНТУ-ын Шүүхийн академи, Япон Улсын Нагоя Их Сургуулийн Азийн эрх зүйн солилцооны төвтэй байгуулсан хамтын ажиллагааны хүрээнд шүүгчдийн гадаад сургалтыг зохион байгуулах гэж байна.
БНТУ-д болох сургалт 2025 оны 9-р сарын сүүлийн хагаст зохион байгуулагдах бөгөөд оролцогчийн тоо 30 хүртэл, Япон улсад болох сургалт 2025 оны 10-р сарын сүүлийн хагаст зохион байгуулагдах бөгөөд оролцогчийн тоо 4 хүртэл байхаар төлөвлөж байна.
Сургалтад хамрагдах сонирхолтой шүүгчид 2025 оны 08 дугаар сарын 15-ний өдрийн 17:00 цаг хүртэл анкетийг энд дарж бүртгүүлэн Шүүхийн академийн info@jtrii.gov.mn цахим шууданд ирүүлнэ үү.