ШҮҮХИЙН АКАДЕМИ
ШҮҮХИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, МЭДЭЭЛЛИЙН АКАДЕМИЙН ЧИГ ҮҮРЭГ
- Шүүхийн хэрэгцээ, судалгаанд тулгуурлан шүүгч, шүүгчид нэр дэвшигчийн сургалт зохион байгуулах
- Бүх шатны шүүхийн шүүн таслах ажлын практик, хууль хэрэглээний нэгдмэл байдлыг салбар эрх зүй, хэрэг, маргааны төрөл зэрэг чиглэлээр судалж, шүүх, шүүгчдийг судалгаа, мэдээллээр хангах
- Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргахад шаардлагатай судалгаа, мэдээллээр хангах
- Шүүн таслах ажлын хууль хэрэглээний талаарх судалгаанд үндэслэн хууль тогтоомжийг боловсронгуй болгох санал боловсруулах
- Шүүхийн статистикийн нэгдсэн мэдээг батлагдсан маягтын дагуу шүүхүүдийн Тамгын газраас цуглуулах, нэгтгэх, дүн шинжилгээ хийх
- Шүүхийн шинэчлэл, үйл ажиллагааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэх, сурталчлахад оролцох
- Онол, арга зүй, мэдээллийн улирал тутмын "Монголын төр, эрх зүй" сэтгүүл, Хүрээлэнгийн үйл ажиллагааны цахим сонин гаргах
- Хууль тогтоомжоос бусад эрх зүйн актын нэгдсэн бүртгэл, лавлагааны сан бүрдүүлж, шүүхийг мэдээллээр хангах
- Сургалт, судалгаа, мэдээллийн бусад байгууллагатай хамтран ажиллах, харилцан мэдээлэл солилцох
- Олон улсын болон үндэсний хэмжээний эрдэм шинжилгээ, онол, практикийн бага хурал, сургалт, семинар зохион байгуулж хууль зүйн шинжлэх ухаан, шүүхийн хөгжилд дэмжлэг үзүүлэх
- Хууль тогтоомж, Шүүхийн академийн ажиллах журамд заасан бусад чиг үүрэг.