Сингапур Улсын Шүүхийн коллежоос зарлагдсан “Магистрын хөтөлбөр” болон “Шүүгчийн манлайллын хөтөлбөр”-т урьж байна
2025-03-28 Админ Хандсан тоо: 186 Хуваалцах

Та бүхэнд Сингапур Улсын Шүүхийн коллежоос 2025 онд зохион байгуулах дараах 2 хөтөлбөр зарласныг дуулгахад таатай байна.

1. Хууль зүйн магистрын хөтөлбөр (Шүүх судлал)

Сингапурын Улсын шүүхийн коллеж болон Сингапурын Менежментийн Их Сургуулийн хамтарсан шүүх судлал чиглэлээр хууль зүйн магистрын зэрэг олгох шүүгч болон шүүгч болохоор бэлтгэж буй Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй хүмүүст зориулсан 12 сарын хугацаатай хөтөлбөр бөгөөд хөтөлбөрт хамрагдах шүүгчдийн бүртгэл эхэллээ.

Хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй шүүгчид 2025 оны 05 дугаар сарын 5-ны өдөр хүртэлх хугацаанд Шүүхийн академийн info@jtrii.gov.mn цахим хаягаар хандан бүртгүүлнэ үү.

 “Jones day болон The Lee” сангаас цөөн тооны суралцагчид сургалтын төлбөрийн тэтгэлэг олгох боломжтой бөгөөд бусад зардлыг оролцогч хариуцна.

Хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг  https://url-shortener.me/TLP цахим хуудаснаас авна уу.

2. Шүүгчийн манлайллын хөтөлбөр /Judicial Executive Programme/

Энэхүү хөтөлбөр нь Сингапур Улсын Шүүхийн коллежийн олон улсын шүүгчдэд зориулсан нэр хүндтэй хөтөлбөрүүдийн нэг бөгөөд дэлхийн өнцөг булан бүрийн манлайлагч шүүгчдэд зориулсан 5 өдрийн хөтөлбөр юм.

Хөтөлбөр 2025 оны 11 дүгээр сарын 25-28-ны өдрүүдэд дараах сэдвийн хүрээнд зохион байгуулагдана. Үүнд:

  • Шүүгч – суралцагч ба манлайлагч
  • Шүүгч – шийдвэр гаргагч ба системийн шинэчлэгч
  • Технологи ба ирээдүйн шүүхүүд
  • Шүүхийн эрсдэл ба ирээдүй
  • Шүүхийн шинэчлэл ба инновац

Хөтөлбөрийн бүртгэл 2025 оны 4 дүгээр сард хаагдах тул хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй шүүгчид 2025 оны 03 дугаар сарын 31-ны өдөр хүртэлх хугацаанд Шүүхийн академийн info@jtrii.gov.mn цахим хаягаар хандан бүртгүүлнэ үү.

ШҮҮХИЙН АКАДЕМИ