ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ НИЙТЛЭГДЛЭЭ
2023-04-18 Админ Хандсан тоо: 201 Хуваалцах

           Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн нь Монгол Улсын бүх шатны шүүхийн тэр дундаа хяналтын шатны шүүх буюу Монгол Улсын дээд шүүхийн Эрүү, Иргэн ,Захиргааны хэргийн онцлох шийдвэрийг энгийн, ойлгомжтой хураангуйлж, мөн гадаадын зарим шүүхийн шийдвэрийг орчуулан тогтмол нийтэлж байна.

            Шүүхийн шийдвэрийн хураангуйг бэлтгэн нийтлэх зорилго нь хууль хэрэглээний нэгдмэл байдлыг тогтооход дэмжлэг үзүүлэх, шүүн таслах ажиллагаа, шүүхийн шийдвэрийн үндэслэлийг ил тод нээлттэй байлгах, иргэд олон нийтийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэсэн ба мөн хуульч, судлаач нарт шүүхийн хууль хэрэглээний байдлыг товч байдлаар танилцуулж буйгаараа “Шүүхийн шийдвэрийн тойм”-оос ялгаатай юм.

           Энэ удаад Монгол Улсын дээд шүүхийн дараах шийдвэрүүдийг хураангуйллаа.

              • “Орон сууцны зориулалттай олон үл хөдлөх эд хөрөнгийг бусдад түрээслүүлж ашиг олдог бол үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас чөлөөлөхгүй” https://jtrii.mn/mn/news/108 гэж шийдвэрлэсэн захиргааны хэргийн шийдвэр;

             • “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргийг хүнийг алах гэмт хэргээс ялган зүйлчлэх” https://jtrii.mn/mn/news/109 тухай шийдвэрлэсэн эрүүгийн хэргийн шийдвэр;

            • “Ипотекийн зээл авсан даатгуулагч нас барсан тохиолдолд даатгалын компани зээлийн төлбөрийг төлөх” https://jtrii.mn/mn/news/110 тухай шийдвэрлэсэн иргэний хэргийн шийдвэр;

Мөн ОХУ-ийн Ерөнхий харьяаллын нэгдүгээр хяналтын шатны шүүхийн “Тээврийн хэрэгслийн жолооч согтуу эсэхээ шалгуулах эрүүл мэндийн үзлэгт хамрагдах хуулийн шаардлагыг биелүүлэх ёстой” https://jtrii.mn/mn/news/105 гэж үзсэн шийдвэрийг орчуулан нийтэллээ.

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ