ИПОТЕКИЙН ЗЭЭЛ АВСАН ДААТГУУЛАГЧ НАС БАРСАН ТОХИОЛДОЛД ДААТГАЛЫН КОМПАНИ ЗЭЭЛИЙН ТӨЛБӨРИЙГ ТӨЛНӨ
2023-04-17 Админ Хандсан тоо: 596 Хуваалцах

              Нэхэмжлэгч иргэн нь 2016.07.20-ны өдөр нөхрийн хамт орон сууцны зээл авсан ба  банкны салбартай 2021.03.24-ний өдөр Ипотекийн зээлийн барьцаа хөрөнгийн даатгалын баталгааны гэрээ болон Ипотекийн зээлдэгчийн амь насны даатгалын баталгааны гэрээ байгуулсан.                        Зээлдэгч буюу нэхэмжлэгчийн нөхөр 2021.05.15-ны өдөр нас барсан, энэ үед зээлийн үлдэгдэл төлбөр 53,976,562.81 төгрөг байсан тул үүний 50 хувь болох 26,988,281.41 төгрөгийг хариуцагч хуулийн этгээдээс амь насны даатгалын нөхөн төлбөрт олгохыг хүссэн боловч олгоогүй. 

          Нэхэмжлэгч нь энэ талаар Санхүүгийн зохицуулах хороонд хандахад хариуцагч хуулийн этгээдийг нөхөн төлбөр олгохоос татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэсэн хариу өгсөн тул хариуцагч хуулийн этгээдээс даатгалын нөхөн төлбөр 26,998,261.41 төгрөг гаргуулж өгнө үү хэмээн шүүхэд хандсан. Хураангуйг энд дарж уншина уу.