ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
ОРОН СУУЦНЫ ЗОРИУЛАЛТТАЙ ОЛОН ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙГ БУСДАД ТҮРЭЭСЛҮҮЛЖ АШИГ ОЛДОГ БОЛ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХГҮЙ
2023-04-17 Админ Хандсан тоо: 406 ХуваалцахНэхэмжлэгч хуулийн этгээд нь өөрийн өмчлөлийн орон сууцны зориулалттай 185 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийг бусдад түрээслүүлэх замаар ашиг олдог. Хариуцагч Сүхбаатар дүүргийн татварын хэлтэс тус 185 ширхэг үл хөдлөх эд хөрөнгөд 2016-2020 оны хооронд 6,910,369,842.56 төгрөгийн албан татвар ногдуулсан ба нэхэмжлэгчээс холбогдох татварыг төлсөн.
Гэвч УИХ-аас Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хууль (2000 он)-ийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтад[1] 2021 онд нэмэлт, өөрчлөлт оруулж, үл хөдлөх эд хөрөнгийн тоо заагаагүй байсныг зөвхөн тодорхой тооны орон сууц үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас чөлөөлөгдөхөөр хуульчилсан. Үүний дагуу нэхэмжлэгч хуулийн этгээд хариуцагч Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн 2016-2020 оны хооронд ногдуулсан татварыг хууль бус гэж үзэж, мөн онд төлсөн татварын дүнгээр ирээдүйд төлөх татвараас суутган тооцуулах, алдангийг буцаан олгуулах, 185 үл хөдлөх эд хөрөнгийг татвараас чөлөөлөгдөх эд хөрөнгө мөн болохыг тогтоолгохоор маргасан.
Хураангуйг энд дарж уншина уу.