ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
“МЕНТОРШИП-2024” ХӨТӨЛБӨРИЙН ЯВЦЫГ ДҮГНЭН, ХЭЛЭЛЦЛЭЭ
2024-04-12 Админ Хандсан тоо: 995 ХуваалцахШүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн шинээр томилогдсон, залуу шүүгчийг чадавхжуулах “МЕНТОРШИП-2024” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд 3 сарын хугацаа өнгөрч байна.
Уг хөтөлбөр нь туршлагатай, мэдлэг чадвартай, хүлээн зөвшөөрөгдсөн шүүгч өөрийн мэдлэг, туршлагаа шинээр томилогдсон залуу шүүгчтэй сайн дураар хуваалцах замаар түүнд ажлын байрандаа хурдан дасах, шүүн таслах чиг үүргээ үр нөлөөтэй, бүтээмжтэй хэрэгжүүлэх, мэргэжлийн болон хувь хүний хөгжилд нь шүүгчийн хараат бус байдалд нөлөөлөхгүйгээр туслах, чиглүүлэх зорилготой бөгөөд 6 сарын турш хэрэгжих юм.
Өнөөдөр Ментор, Менти шүүгчдийг биечлэн уулзах боломжоор хангахын зэрэгцээ хөтөлбөрийн явцыг үнэлэх зорилготой явцын уулзалтыг зохион байгууллаа.
Уулзалтаар Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн захирал Д.Эрдэнэчимэг, Шүүхийн сургалтын төвийн дарга Г.Халиунаа нар хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй үйл ажиллагааны үр дүн, явц, тулгарч буй хүндрэл бэрхшээлийн талаар оролцогчдын санал, сэтгэгдлийг сонсож, зохион байгуулагчийн зүгээс цаашид анхаарах асуудлын талаар харилцан яриа өрнүүллээ.
Мөн уулзалтын үеэр Сэтгэл заслын эмч, судлаач, лектор Р.Энхтүвшин “Ажлын байрны стресс бууруулах арга” сэдвийн хүрээнд ментор, менти болон Хүрээлэнгийн судлаач, албан хаагчдад зориулан чөлөөт ярилцлага хийж, ажлын байрны стрессийг даван туулах сэдвээр ярилцав.
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ