ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
АНХАН ШАТНЫ ШҮҮХЭД ШИНЭЭР ТОМИЛОГДСОН ШҮҮГЧИЙГ МЭРГЭШҮҮЛЭН, ДАДЛАГАЖУУЛАХ СУРГАЛТ ӨНДӨРЛӨЛӨӨ
2024-04-12 Админ Хандсан тоо: 856 ХуваалцахМонгол Улсын шүүхийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасны дагуу Анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд шинээр томилогдсон шүүгчийг шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхэд мэргэшүүлэн, дадлагажуулах сургалтыг 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 04 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд зохион байгууллаа.
Сургалтад 2023 оны 07 дугаар сараас хойш Анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилогдсон шүүгчид хамрагдав.
Монгол Улсын Үндсэн хууль дахь шүүх эрх мэдлийн суурь зарчмууд, шүүгчийн ажил, мэргэжлийн онцлог, шүүгчийн ёс зүй, зан төлөв, шүүгчийн хараат бус байдал болон эрүү, иргэн, захиргааны эрх зүйн үндсэн болон процессын эрх зүйн онцлог зэрэг сэдвээр мэдлэг, ур чадвар олгоход чиглэсэн сургалтыг дадлага туршлагатай шүүгч-сургагч багш, хууль зүйн чиглэлээр мэргэшсэн эрдэмтэн, судлаачид удирдан явууллаа.
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ