ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ХОРООНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛДААН БОЛЛОО
2024-02-05 Админ Хандсан тоо: 845 ХуваалцахШүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Сургалтын хөтөлбөрийн хорооны ээлжит хуралдаан 2024 оны 2 дугаар сарын 5-ны өдөр боллоо.
Уг хуралдаанаар “Үндсэн хуулийн хэрэглээнд анхаарах асуудал”, “Хөдлөх эд хөрөнгө, эдийн бус хөрөнгийн барьцааны тулгамдсан асуудал”, “Баривчлах ажиллагаа болон цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний шүүхийн хяналт”, “Мөнгө угаах гэмт хэргийн ойлголт, эрх зүйн зохицуулалт” хөтөлбөрийг хэлэлцэн, батлахад санал нэгдлээ.
Харин “Хуулийн илт тодорхой заалт, түүнийг ноцтой, удаа дараа зөрчих талаарх онолын ойлголт, практик хэрэглээ” хөтөлбөрийг батлахыг хойшлуулсан бол “Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт (2020-2024)” хөтөлбөрт өөрчлөлт оруулж дахин хэлэлцэхээр шийдвэрлэлээ.
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ