ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
ДААТГАЛЫН ГЭРЭЭНИЙ НӨХЦӨЛИЙГ ДААТГУУЛАГЧИД ТАНИЛЦУУЛЖ, ТАЙЛБАРЛААГҮЙ ТОХИОЛДОЛД УЧИРСАН ХОХИРЛЫГ ДААТГАГЧ ГЭРЭЭНД ЗААСАН ҮНИЙН ДҮНГЭЭР БҮРЭН ОЛГОХ ҮҮРЭГТЭЙ
2024-01-31 Админ Хандсан тоо: 1030 ХуваалцахНэхэмжлэгч болон хариуцагч нар нь 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр “Авто тээврийн хэрэгслийн даатгал”, “Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал”-ын гэрээг байгуулсан бөгөөд тус гэрээгээр даатгалын зүйл болох улсын дугаартай “Lexus RX-400М-Х1130” маркийн тээврийн хэрэгсэл осолд орсон тохиолдолд даатгалын нөхөн төлбөрийг 100 хувиар тооцож олгохоор харилцан тохиролцсон байна. Гэтэл нэхэмжлэгчийн аав нь тус тээврийн хэрэгслийг жолоодож яваад замын хажуу руу онхолдон зам тээврийн осол гарснаар даатгалын тохиолдол бий болжээ.
Тиймээс нэхэмжлэгч хариуцагчаас даатгалын гэрээнд зааснаар даатгалын нөхөн төлбөрийг 100 хувиар буюу 20.000.000 төгрөгөөр тооцож олгох, мөн гэрээний нэмэлт үйлчилгээ болох эмчилгээний зардал 500.000 төгрөгийг олгох хүсэлтийг гаргасан байна. Гэвч хариуцагч компанийн зүгээс нэхэмжлэгчид гэрээний дагуу 7.671.582 төгрөгийг олгосноор нөхөн төлбөрийг олгосон гэж үзэж “Авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ”-нд заагаагүй үндэслэлээр нөхөн төлбөрийг бүрэн буюу 100 хувиар олгохгүй гэж маргасан байна.
Хураангуйн дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.