ОРОН СУУЦНЫ ӨМЧЛӨХ ЭРХИЙГ ШУДАРГААР ОЛЖ АВСАН ЭТГЭЭД НЬ ОРОН СУУЦНЫ ХУУЛЬ ЁСНЫ ЭЗЭМШИГЧЭЭС ДАВУУ ЭРХ ЭДЛЭХГҮЙ
2025-07-09 Админ Хандсан тоо: 36 Хуваалцах

Нэхэмжлэгч “У” ОНӨААТҮГ нь хариуцагч Л.А-т холбогдуулан бусдын хууль бус эзэмшлээс ... орон сууцыг чөлөөлүүлж, орон сууцны хууль ёсны эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан бол хариуцагч .... орон сууцны шударга өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

Тодруулбал, нэхэмжлэгч талаас “...Монгол Улсын Батлан хамгаалахын сайдын 2011.06.08-ны өдрийн "Хамтарсан хөрөнгө оруулалтын тухай" 173 дугаар тушаалыг үндэслэн ... байранд хөрөнгө оруулж, Батлан хамгаалах яамны комисст хүлээлгэн өгсөн. Тус байрыг нэхэмжлэгч тал ажилчдаа орон сууцаар хангах зорилгоор авч үлдсэн боловч хариуцагч нь ямар нэг байгуулсан гэрээ, хэлцэлгүйгээр орон сууцыг хууль бусаар эзэмшиж манай байгууллагын хууль ёсны эзэмших эрхэд саад учруулж буй тул хариуцагчийн хууль бус эзэмшлээс байрыг чөлөөлүүлэх, тус орон сууцны хууль ёсны эзэмшигчээр тогтоолгох үндэстэй”  гэжээ.

Харин хариуцагч талаас нэхэмжлэгчид холбогдуулан Налайх дүүргийн Боловсролын газрын зааварласнаар тус орон сууцыг эзэмшилдээ авсан. Тухайн сууц нь орхигдсон буюу эзэнгүй эд юмст хамаарах бөгөөд 10 буюу түүнээс дээш жилийн турш хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байсан эзэмшигч уг хөрөнгийг өмчлөх эрхийг тэргүүн ээлжид олж авах давуу эрхтэй тул 24 жил уг орон сууцыг эзэмшиж, ашиглаж байсны хувьд тэргүүн ээлжид өмчлөх эрхтэй этгээд мөн хэмээн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрчээ.

Шүүхийн шийдвэрийн дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.