ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
ХАРИУЦАГЧ НЭХЭМЖЛЭЛИЙН ШААРДЛАГЫГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРСӨН БОЛ ХЭРГИЙГ ХЯЛБАРШУУЛСАН ЖУРМААР ШИЙДВЭРЛЭНЭ
2023-12-12 Админ Хандсан тоо: 370 ХуваалцахТоймын төрөл: Шийдвэрийн тойм
Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 118/ШШ2023/0029
Тоймын дугаар, огноо: №19, 2023 оны 09 дүгээр сарын 20
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
Санамж: Энэ тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Агуулга: Нэхэмжлэгч Б нь “Т сумын Засаг даргын Тамгын газрын санхүүгийн албаны даргын албан тушаалд томилохыг даалгуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч болох сумын Засаг даргын Тамгын газрын дарга нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч, ажилд эгүүлэн томилуулах шаардлагыг биелүүлж, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэх шаардлагыг 2023 оны 10 дугаар сарын 01-ний дотор төлөхөөр шүүхэд тайлбар ирүүлсэн байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байна гэж үзэн, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхгүйгээр хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/13519?daterange=2023-01-01%20-%202023-10-11&id=1&court_cat=3&bb=1
Тоймыг бэлтгэсэн: Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Амарзаяа