ШҮҮХ ХЯЛБАРШУУЛСАН ЖУРМААР ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХЭД ПРОКУРОРЫН СОНСГОСОН ЯЛ ХУУЛЬД НИЙЦЭЭГҮЙ БОЛ ШҮҮХ ХЭРГИЙГ ПРОКУРОРТ БУЦААНА
2023-03-15 Админ Хандсан тоо: 248 Хуваалцах

Тоймын төрөл: Магадлалын тойм

Шүүхийн нэр, магадлалын дугаар: Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 2023/ДШМ/26

Тоймын дугаар, огноо: №8 2023 оны 03 сарын 15-ны өдөр

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.  

Санамж: Энэ тойм нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно. 

Агуулга: 

Иргэн Бат нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурорт гаргасан байна. 

Прокурор  хүсэлтийг хүлээн авч Бат-д хэргийн зүйлчлэл түүнд  Эрүүгийн хуулийн тусгай ангид ... зааснаар зүйлчлэхээр тогтоож, тухайн зүйл ангид заасан  хорих ялаас чөлөөлж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авах санал гаргаж түүнийг Бат зөвшөөрч шүүхэд хэргийг шилжүүлсэн байна. 

Шүүх хэргийг шийдвэрлээд Батыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулахгүйгээр  нэг жилийн хугацаагаар  тэнсэж,   шүүгдэгчийг нэг жилийн   хугацаагаар тэнссэн эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, “гэр бүл, ёс суртахуун, өв уламжлалын” сургалтад  хамрагдах үүрэг хүлээлгэсэн байна. 

Давж заалдах шатны шүүхэд  

Дээд шатны Прокуророос  шүүх Эрүүгийн хуулийг буруу  хэрэглэсэн гэж  шийтгэх тогтоолыг  хүчингүй болгож өгөөч гэсэн  эсэргүүцэл гаргасан. 

Давж заалдах шатны шүүх 

Хуульд зааснаар ялаас чөлөөлж байгаа тохиолдолд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх зохицуулалтгүй хуульд нийцээгүй байхад прокурорын гаргасан ялын саналыг шүүх хүлээн авч, Батад  хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж улмаар тэнсэх эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсэн  байна. 

Ялаас чөлөөлөх ойлголт нь шүүхээс тодорхой төрлийн ял оногдуулсны дараа тухайн ялаас хуульд заасан үндэслэлээр чөлөөлөх ойлголт юм. 

 Эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх гэдэг ойлголт байхгүй, хэрвээ тэгж чөлөөлсөн тохиолдолд албадлагын арга хэмжээ хэрэглэх үндэслэлгүй.

Мөн хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх ойлголт нь ялын төрөлд хамаарахгүй. 

Гэтэл  шүүхээс дээрх ойлголтуудыг ялгахгүйгээр  хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, тэнссэн хариуцлагаасаа чөлөөлж шийдвэрлэж байгаа нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарласан хэрэглэсэн үндэслэл болох тул давж заалдах шатны шүүхээс  дээд шатны прокурорын эсэргүүцлийг хангаж шийдвэрлэсэн. 

Шийдвэрийн бүтнээр харах цахим холбоос: 

Тойм бэлтгэсэн:  Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Давааренчин