ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
НЭХЭМЖЛЭГЧ ХЭДИЙД Ч САЙН ДУРААРАА НЭХЭМЖЛЭЛЭЭСЭЭ ТАТГАЛЗАХ ЭРХТЭЙ
2025-11-06 Админ Хандсан тоо: 9 Хуваалцах
Шийдвэрийн дугаар: Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх, 2025-11-05 321/ШШ2025/00749
Шүүхийн шийдвэрийн тоймын дугаар, огноо: №2, 2025-11-05
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.
Санамж: Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.
Нэхэмжлэгч М.Н нь хариуцагч У.О-д холбогдуулан газар чөлөөлүүлэх, зөрчигдсөн эрх сэргээлгэх тухай нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй хэмээн маргасан.
Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатад сайн дураараа нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг ойлгосон бөгөөд уг эрхээ хэрэгжүүлэхэд шүүх хөндлөнгөөс оролцохгүй тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.
Тойм бэлтгэсэн: Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа