Хожуу үеийн үр хөндөлтийг мэргэжлийн эмчийн дүгнэлт, шийдвэрээр зөвхөн эмнэлгийн байгууллагад, эх барих, эмэгтэйчүүдийн мэргэжлээр үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийн гэрчилгээтэй эмч хийнэ
2025-06-11 Админ Хандсан тоо: 105 Хуваалцах

Шүүгдэгч нь фэйсбүүк нийтийн цахим сүлжээгээр амь хохирогчтой холбогдож, үр хөндөлт хийх ажилбарт хэрэглэдэг 6 ширхэг “мизопростол” эмийг 600,000 төгрөгөөр худалдаж борлуулсан, уг эмийг хэрхэн хэрэглэж үр хөндөлт хийх талаар заавар зөвлөгөө өгч, улмаар эмийг хэрэглэн үр хөндөлт хийх үйл явцыг гар утас болон фейкбүүк мессенжерийн цахим сүлжээгээр дамжуулан хянаж, удирдан явуулах үед 6 сартай жирэмсэн амь хохирогчийн умайн хөндийгөөс цус алдаж нас барсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн шийдвэрийн хураангуйн дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.