ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ ХУУЛИЙН ЭТГЭЭД “ГАЗАР АШИГЛАХ ЭРХ”-ЭЭ МОНГОЛ УЛСАД ОХИН КОМПАНИ ҮҮСГЭН БАЙГУУЛАХ ЗАМААР “ГАЗАР ЭЗЭМШИХ ЭРХ” БОЛГОН ШИЛЖҮҮЛЖ БОЛОХГҮЙ
2026-11-11 Админ Хандсан тоо: 288 Хуваалцах
Нэхэмжлэгч болох “Б” ХХК нь Дархан-Уул аймгийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 01*** дугаар захирамжаар *** м.кв газрыг үйлдвэрлэлийн барилга, байгууламж, бусад газрын зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар ашиглах эрхтэй болсон. 2025 онд “Б” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн шийдвэрээр охин компани болох “К” ХХК-ийг үүсгэн байгуулсан. “Б” ХХК нь өөрийн газар ашиглах эрх, үүрэг, эд хөрөнгийг охин компани “К” ХХК-д тусгаарлах замаар шилжүүлсэн тул “К” ХХК-ийн нэр дээр газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулахаар захиргааны байгууллагад хандахад татгалзсан байна.
Иймд нэхэмжлэгч хуулийн этгээдүүдээс Дархан-Уул аймгийн Засаг дарга, тус аймгийн Газрын харилцаа,барилга, хот байгуулалтын газарт холбогдуулж “‘К’ ХХК-ийн нэр дээр газрын эрхийг бүртгэн, газар эзэмшүүлэх захирамж гаргаагүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, ‘К’ ХХК-д газар эзэмших эрх олгосон захирамж гаргахыг даалгах, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн *** дугаар татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, газар эзэмших эрхийн гэрчилгээг ‘К’ ХХК-ийн нэр дээр гаргаж, гэрээ байгуулахыг хариуцагчид даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.