ЗАСГИЙН ГАЗАР ӨӨРИЙН ЧИГ ҮҮРГЭЭ ТӨРИЙН ӨМЧИТ ХУУЛИЙН ЭТГЭЭДЭД ШИЛЖҮҮЛЭН ГҮЙЦЭТГҮҮЛЭХ НЬ ХУУЛЬД НИЙЦЭХГҮЙ
2026-11-06 Админ Хандсан тоо: 23 Хуваалцах

Засгийн газрын 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн “Төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх тухай” 51 тоот тогтоолоор Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 19 дүгээр зүйл, Барилгын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасныг тус тус үндэслэн Барилгын тухай хуульд заасан барилгын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын зарим чиг үүргийг “Барилгын хөгжлийн төв” төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраар гүйцэтгүүлэхийг Барилга, хот байгуулалтын сайдад зөвшөөрсөн байна.

Харин нэхэмжлэгч хуулийн этгээд нь Засгийн газарт барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын чиг үүргийг бусдад шилжүүлэх эрх олгогдоогүй тул түүний чиг үүргийг өөр этгээдээр гүйцэтгүүлэх гэрээ байгуулах эрх олгосон нь хуульд нийцэхгүй. Мөн сонгон шалгаруулалт хийлгүйгээр “Барилгын хөгжлийн төв” төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газартай гэрээ байгуулах эрх олгосон нь нэг этгээдэд давуу байдал олгож, барилгын ижил төрлийн байгууллагуудыг өрсөлдөх боломжгүй болгосон гэх үндэслэлээр Засгийн газрын 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 51 тоот тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.