ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
УРТЫН ЭЭЛЖИЙН АЖИЛТНЫ ИЛҮҮ ЦАГИЙН НЭМЭГДЭЛ ХӨЛСИЙГ ТООЦУУЛАХТАЙ ХОЛБООТОЙ ШҮҮХИЙН ШИЙДВЭРТ ХИЙСЭН ДҮН ШИНЖИЛГЭЭ
2024-08-09 Админ Хандсан тоо: 987 ХуваалцахМонгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын хяналтын шатны хуралдаанаар 2024 оны эхний хагас жилд шийдвэрлэсэн онцлох хэргүүдийн тогтоолд Шүүхийн академиас дүн шинжилгээ хийж, цувралаар хүргэж эхэллээ. Энэ удаа УДШ-ийн 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 001/ХТ2024/00118 дугаартай “Уртын ээлжийн ажилтны илүү цагийн нэмэгдэл хөлсийг тооцуулах”-тай холбоотой шүүхийн шийдвэрт хийсэн дүн шинжилгээг нийтэлж байна. Дүн шинжилгээтэй энд дарж танилцана уу.
Цаашид дараах асуудалд дүгнэлт өгсөн хяналтын шатны шүүхийн шийдвэрүүдэд дүн шинжилгээ хийж цувралаар нийтлэх болно. Үүнд:
1. Зээлийн эрсдэлийн даатгалын гэрээний шаардах эрх Иргэний хуулийн 443.7 дугаар зүйлд заасны дагуу шилжих эсэх, энэ зохицуулалтыг 497.1 дугаар зүйлтэй уялдуулан тайлбарлах асуудал;
2. Үүргийн гүйцэтгэлийг барьцаа ба фидуцээр зэрэг хангасан тохиолдолд фидуцийн зохицуулалтыг зөв хэрэглэх асуудал;
3. Зээлийн үндсэн төлбөр, үндсэн хүүгийн төлөлтийг тооцоход Иргэний хуулийн 216 дугаар зүйлийг тайлбарлан хэрэглэх асуудал;
4. Банкны зээлийн өр үүсгэн худалдан авсан дундын өмчийн орон сууцыг гэрлэлт цуцлах үед хуваарилах асуудал;
5. Буцаан худалдан авах үүрэг нь ипотекээр хангагдах шаардлага болж чадах эсэх, Иргэний хуулийн 165 дугаар зүйлд заасны дагуу ипотекээр хангагдах шаардлага солигдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэх асуудал;
6. Гуравдагч этгээдэд ашигтай гэрээний шаардах эрхийг хэрэгжүүлэх этгээдийг зөв тогтооход анхаарах асуудал;
7. Төрийн албаны зөвлөл, прокуророос Иргэний хуулийн 498.5 дугаар зүйлийг үндэслэн шаардлага гаргах үед хариуцагчийн гэм буруугийн хэлбэрийг зөв тодорхойлох асуудал;
8. Гэрээний зөрчлийг хянан хохирол гаргуулсан шүүхийн шийдвэрийг эс биелүүлсэн маргаанд гэрээний анз тооцох зохицуулалт үйлчилсээр байх эсэх, хуульд заасан үүрэг зөрчигдсөнд тооцон хохирол шаардах үндэстэй эсэх;
9. Хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсноор ажил олгогчийн зардлаар суралцсаныг эргүүлэн шаардах эрх.