ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
Шүүгчийн мэргэшүүлэх сургалтын гуравдах ээлжийн сургалт эхэллээ
2025-11-03 Админ Хандсан тоо: 29 Хуваалцах
Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академиас зохион байгуулж буй шүүгчийн мэргэшүүлэх гурав дахь ээлжийн сургалт өнөөдөр эхэллээ.
“Дундын өмчийн эрх зүй, практик хэрэглээ”, “Компанийн хууль дахь хувьцаа эзэмшигчийн шаардах эрх”, “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа” зэрэг сэдвийн хүрээнд Улсын дээд шүүхийн шүүгч, Иргэний хэргийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг, Улсын дээд шүүхийн шүүгч Н.Батзориг, Н.Батчимэг, Н.Баярмаа, Э.Золзаяа, Х.Эрдэнэсувд, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн, Н.Оюунтуяа, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Б.Хишигбаатар, Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Бямбасүрэн нар сургалтыг удирдан явуулж байна.
Сургалтад Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Иргэний танхим, Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх, Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчид тус тус хамрагдаж байна.
Энэ удаагийн сургалт 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 06-ны өдрүүдэд зохион байгуулагдана.









МЭДЭЭЛЛИЙН ТӨВ