"Нийслэл хотод Эрүүгийн шүүхийн хянан шийдвэрлэсэн хэргийн тойм” судалгааг танилцууллаа
2025-11-04 Админ Хандсан тоо: 149 Хуваалцах

Нийслэл Улаанбаатар хотод гэмт хэргийн гаралтыг бууруулах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх” сэдэвт хэлэлцүүлгийг 2025 оны 11 дүгээр сарын 4-ны өдөр Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академи, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Цагдаагийн ерөнхий газар, Хуулийн сэтгэл судлалын “Асхан” холбоо НҮТББ-аас хамтран зохион байгууллаа. 

Энэхүү хэлэлцүүлэг нь сүүлийн 10 жилийн хугацаанд Улаанбаатар хотод гарч буй гэмт хэргийн нөхцөл байдал, гаралтын түвшин, нийгэм сэтгэл зүйн шалтгааныг судалж, 2025-2030 онд Нийслэлийн аюулгүй байдлын стратегид шинжлэх ухаанд суурилсан бодит зөвлөмж, арга зүй боловсруулах зорилготой юм.

Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академийн Эрүүгийн эрх зүйн секторын эрхлэгч Э.Баасанбямба “Нийслэл хотод эрүүгийн шүүхийн хянан шийдвэрлэсэн хэргийн тойм” судалгааг энэхүү хэлэлцүүлгийн үеэр танилцуулсан бол Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академийн захирал, доктор (Ph.D) Д.Эрдэнэчимэг “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил нь төрийн болон төрийн бус байгууллагууд, иргэдийн идэвхтэй хамтын оролцоонд тулгуурладаг гэдгийг онцоллоо. 

Хэлэлцүүлгээр гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийгмийн аюулгүй байдлыг хангах хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, шинэлэг арга хэлбэр нэвтрүүлэх талаар санал солилцож, илтгэгч нарт батламж гардууллаа.

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ