ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
МЕНТОРШИП ХӨТӨЛБӨРИЙН ХААЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО
2024-07-05 Админ Хандсан тоо: 566 ХуваалцахШүүхийн академийн бие даан хэрэгжүүлж буй эхний удаагийн “Менторшип-2024” хөтөлбөр 6 сарын хугацаанд амжилтай хэрэгжиж, 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хаалтын үйл ажиллагаагаа цахимаар зохион байгууллаа.
Залуу шүүгчийн мэргэжлийн ур чадвар, хувь хүний хөгжлийг дэмжих зорилгоор хэрэгждэг тус хөтөлбөрт 2024 онд нийт 6 ментор шүүгч чиглүүлэгчээр ажиллаж, 11 менти шүүгч хамрагдсан юм.
Хаалтын үйл ажиллагааг тус Академийн сургалтын хөтөлбөрийн хороо хариуцсан ажилтан Б.Намуунтогос удирдан явуулж, хөтөлбөрийн нэгдсэн тайланг танилцуулав.
Үүний дараа ментор болон менти шүүгчид хөтөлбөрийн хугацаанд сурч мэдсэн мэдлэг, мэдээллээ хуваалцаж, санал сэтгэгдлээ хэлэлцлээ.
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ