АРХИВЫН МЭДЛЭГ ОЛГОХ ДОТООД СУРГАЛТ БОЛЛОО
2024-06-13 Админ Хандсан тоо: 307 Хуваалцах

   Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн ажилтан, албан хаагчдын мэргэжил ур чадварыг дээшлүүлэх, хувь хүний хөгжлийг дэмжих зорилгоор дотоод сургалтыг тогтмол зохион байгуулдаг бөгөөд энэ удаа Архивын ерөнхий газартай хамтран “Байгууллагын архивын бүрдүүлэлт, нягтлан шалгалт хийх, хадгаламжийн нэгж бүрдүүлэх” сэдэвт сургалтыг 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр зохион байгууллаа.

   Сургалтыг Архивын ерөнхий газрын Мэргэжил, арга зүйн удирдлагын газрын мэргэжилтэн Л.Өнөртуяа удирдан, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг мэргэжлийн үндсэн дээр хөтлөн явуулахад шаардагдах чадварыг олгох, шийдвэрлэсэн баримтаар хэрэг бүрдүүлж, байгууллагын архивд шилжүүлэх талаар өргөн хүрээнд мэдээлэл хүргэв.

   Энэ удаагийн сургалтад нийт 24 албан хаагч хамрагдлаа.

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ