МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГААНД ОРОЛЦОГЧИЙН ЭРХ, ҮҮРГИЙГ САНУУЛСАН МАЯГТ НЬ ЭНГИЙН, ОЙЛГОМЖТОЙ ҮГ ХЭЛЛЭГЭЭР БИЧИГДЭХ ЁСТОЙ
2024-06-05 Админ Хандсан тоо: 749 Хуваалцах

   Прокуророос насанд хүрээгүй шүүгдэгчид холбогдуулан түүнийг 15-16 настайдаа буюу 2022 оны тав болон долоодугаар сард 16 насанд хүрээгүй хүний эсрэг зүй бус үйлдэл гаргах, хүчиндэх гэмт хэрэг үйлдэхээр завдах болон насанд хүрээгүй хохирогчийг хүчиндэх зэрэг нийт 10 удаагийн гэмт үйлдэлд буруутгасан байна. Шүүгдэгч хоёр үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгийг нь шүүх нотлох баримтаас хасах ёстой хэмээн маргажээ. Нэгдүгээрт мөрдөгч насанд хүрээгүй шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа хууль зөрчиж мэдүүлэг авсан. Хоёрдугаарт мэдүүлэг авахын өмнө түүнд уг ажиллагааны эрх зүйн үр дагаврын талаар хангалттай сануулаагүй мөн өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх хүсэлтийг нь зохистой хангаагүй, насанд хүрээгүй хүнээс 2 цагийн турш мэдүүлэг авсан нь зүй бус ба түүний ээжид мэдүүлэг авах ажиллагаа дахь хууль ёсны төлөөлөгчийн эрх, үүргийг хангалттай тайлбарлаж өгөөгүй тул уг мэдүүлгийг “шүүх бүрэн эрхийнхээ дагуу нотлох баримтаас хасах” үндэслэлтэй хэмээн маргажээ.

   Хураангуйн дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.