МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙГ ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА ГЭЖ ҮЗЭХГҮЙ
2024-05-29 Админ Хандсан тоо: 634 Хуваалцах

   Нэхэмжлэгч хуулийн этгээд нь хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд 2021 онд “Хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн гэрээ”-г хариуцагч Монголын хөрөнгийн биржтэй байгуулсан. Тус гэрээ болон Монголын хөрөнгийн биржийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 онд баталсан “Хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн журам”-ын 6 дугаар зүйлийн 6.2.2-т нэгж эрх бүртгэх үйлчилгээний хөлсийг 1 хувь байхаар тогтоожээ.

   Нэхэмжлэгчийн зүгээс тус журамд заасан үйлчилгээний хөлс нь хэт өндөр учраас Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргаж, улмаар хариуцагч Монголын хөрөнгийн биржийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны хурлаар тус үйлчилгээний хөлсийг бууруулсан. Иймд нэхэмжлэгч хуулийн этгээд нь шинэ журмаар тогтоогдсон үйлчилгээний хөлсийг  хасаж, илүү төлсөн үнийн дүнг Монголын хөрөнгийн биржээс нэхэмжлэн маргажээ.

   Хураангуйн дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.