ХӨРШ ЗАЛГАА ГАЗРЫН ӨМЧЛӨГЧ НЬ ӨМЧЛӨЛИЙН ГАЗАР ДЭЭР БАЙГАА ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ХИЛ ЗӨРЧСӨН БАЙШИН БАРИЛГЫН ХЭСГИЙГ БУУЛГАН ЗАЙЛУУЛАХЫГ ШААРДАХ ЭРХГҮЙ
2024-05-10 Админ Хандсан тоо: 844 Хуваалцах

   Нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн газарт бетонон хашаа суулгах үедээ урд айл болох хариуцагчийн хашаа байшингийн хэсэг нь өөрийн өмчлөлийн газарт нэвтрэн орсныг мэджээ. Ингээд нэхэмжлэгч энэ тухай хариуцагчид хэлэхэд хариуцагч нь хашаа байшингийн зөвшөөрөлгүйгээр нэвтэрсэн хэсгийг буулган газрыг чөлөөлөхийг зөвшөөрөөгүй тул нэхэмжлэгч нь хариуцагчийн өмчлөлийн хашаа байшингийн хэсгийг буулгуулж газраа чөлөөлүүлэх, учирсан хохиролд 2,967,559 төгрөгийг хариуцагчаас гаргуулах шаардлагыг шүүхэд гаргасан. Гэвч хариуцагчаас “2014 онд тухайн газар, хашаа, байшинг худалдаж авсан. Худалдаж авсан байшинд давхар нэмж шинэчилсэн, байшингийн анхны суурь өөрчлөгдөөгүй. Нэхэмжлэгч нь 2005 онд газар өмчлөх эрх олж авах үедээ энэ тухай мэдэх боломжтой байсан. Түүний энэ талаарх шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан, хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргасан байна.

   Хураангуйн дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.