ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
“ШҮҮГЧДЭД ЗОРИУЛСАН ОЮУНЫ ӨМЧИЙН ЗАЙНЫ СУРГАЛТ” ШҮҮГЧИЙН ЦАХИМ СУРГАЛТЫН СИСТЕМД БАЙРШЛАА
2024-05-09 Админ Хандсан тоо: 684 ХуваалцахШүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллагатай байгуулсан хамтран ажиллах гэрээний хүрээнд шүүгчдэд зориулсан оюуны өмчийн зайны сургалтыг 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн “Шүүгчийн цахим сургалтын систем”-ээр дамжуулан зохион байгуулахад бэлэн боллоо. Сургалтын нээлтэд зориулан ДОӨБ-ын Академийн Оюуны өмчийн цахим болон дотоод сургалт хариуцсан эрхлэгч Алтайе Тедла мэндчилгээ дэвшүүлсэн байна.
Тус сургалтыг нийт 146 шүүгч сонгон судалж байна. Сургалтыг сонгон судалж буй шүүгч нар Шүүгчийн сургалтын цахим платформын “цахим сургалт” цэсээр орж “ДОӨБ” гэсэн дэд цэсээр хичээлээ үзнэ үү. Энэхүү сургалт нь нийт найман модуль бүхий хөтөлбөртэй бөгөөд нэг модуль хичээл нэг долоо хоног, нийт 8 долоо хоногийн хугацаанд үргэлжлэхээр төлөвлөөд байна. Сургалтын чиглүүлэгч багшаар Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн захирал Д.Эрдэнэчимэг ажиллана.
Сургалтын чиглүүлэгч багштай шүүгчийн сургалтын цахим системийн холбоосоор дамжин холбогдож, харилцан яриа өрнүүлэн мэдээлэл авах боломжтой.
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ