Монголын төр, эрх зүй (106)
2024-06-12
Read a book

   Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс эрхлэн гаргадаг эрдэм шинжилгээний улирал тутмын “Монголын төр, эрх зүй” сэтгүүлийн 2023 оны 04 дүгээр улирлын тусгай дугаар (106) англи хэл дээр хэвлэгдэн гарлаа.

   Энэхүү дугаарт БНТУ-ын Кокаели Их сургуулийн докторант Б.Досжан, БНТУ-ын Сакаряа Их сургуулийн магистрант Ж. Арна нарын “Assessment of Hagia Sophia decree of Turkey” болон Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Б.Батбаярын “Legal analysis of subjective elements of crime in the Mongolian Criminal Code from a comparative legal study” зэрэг судалгааны бүтээлүүд тус тус нийтлэгдэв.

   Мөн тус дугаарт Хүрээлэнгээс сар бүр бэлтгэн хүргэдэг шүүхийн шийдвэрийн хураангуйгаас зарим хураангуйг онцлон англи хэл дээр орчуулан нийтэлсэн байна.

   Сэтгүүлийг Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Хууль зүйн их, дээд сургуулиудын номын сангаас хэвлэмэл хувилбараар мөн доорх холбоос дээр дарж цахим байдлаар унших боломжтой.