E-Library
Монголын төр, эрх зүй (103 )
2023-03-31Энэ улирлын шинэ дугаарт Монгол Улсын дээд шүүх, Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн хамтран ХБНГУ-ын Ханнс-Зайделийн Сангийн дэмжлэгтэйгээр зохион байуулсан “Шүүхэд хандах эрх: Хяналтын шатны шүүхийн чиг үүрэг, эрх хэмжээ” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлсэн илтгэлүүдийг тусгайлан нийтлэв.
Тус эрдэм шинжилгээний хуралд АНУ, ХБНГУ, Сингапур улсуудын шүүгч, эрдэмтэн судлаачид Монгол Улсын дээд шүүхийн шүүгч болон судлаачид илтгэл хэлэлцүүлсэн билээ. Илтгэлийг монгол, англи хувилбараар Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Хууль зүйн үндэсний хүрээлэн, хууль зүйн их, дээд сургуулиудын номын сангаас хэвлэмэл байдлаар, мөн https://legaldata.mn/ сайтаас цахимаар унших боломжтой.
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ