E-Library
Монголын төр, эрх зүй (102 )
2022-11-18Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс эрхлэн гаргадаг эрдэм шинжилгээний улирал тутмын “Монголын төр, эрх зүй” сэтгүүлийн 102 дахь дугаар хэвлэгдэн гарлаа.
2022 оны 4-р улирлын шинэ дугаарын Эрдэм шинжилгээ, судалгаа буланд Монголын хуульчдын холбооны Шүүгчдийн хорооноос бүх шатны шүүхийн шүүгчдийн дунд зарласан “Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа: Тулгамдаж буй асуудал” эрдэм шинжилгээний илтгэлийн уралдаанд шалгарсан өгүүллүүд, Үзэл бодол, сэдэмж буланд “Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ ба хүний эрх”, “Шүүгчийн ёс зүй ба зан суртал” –ын тухай, Мэдээ мэдээлэл, орчуулгын буланд Үр хөндөлт хийлгэх эрхийн тухай Үндсэн хуулийн эрх зүйн маргааныг шийдвэрлэсэн АНУ-ын Дээд шүүхийн шийдвэрийн хураангуй болон бусад судалгааны бүтээлүүд нийтлэгджээ.
Сэтгүүлийг Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Хууль зүйн үндэсний хүрээлэн, хууль зүйн их, дээд сургуулиудын номын сангаас хэвлэмэл хувилбараар, https://legaldata.mn/ сайтаас мөн унших боломжтой.
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ