E-Library
Шүүхийн шийдвэрийн тойм-эмхэтгэл
2022-12-30Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын 12 дугаар зүйлийн 12.4, 12.5 дахь хэсэг, 22 дугаар зүйлийн 22.10, 22.11 дэх заалтуудын хэрэгжилтийг хангах хүрээнд шүүхийн шийдвэрийг олон нийтэд мэдээлэх арга зүйг тодорхойлох, журам боловсруулах, шүүгч нарын манлайллыг бий болгох зорилготой Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн, нийслэлийн анхан болон давж заалдах шатны 16 шүүхийн Ерөнхий шүүгч нараас бүрдсэн “Ажлын хэсэг” 6 сарын хугацаанд хамтран ажиллаж “Шүүхийн шийдвэрийн тойм”, “Шүүхийн процессын тойм” хэлбэрээр шүүгч шүүхийн шийдвэрээ олон нийтэд мэдээлж ажилласан.
Уг ажлын дүнд “Шүүхийн шийдвэрийг олон нийтэд мэдээлэх журам”-ыг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс батлан гаргаж 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс бүх шатны нийт шүүгч нар шүүхийн шийдвэрээ иргэд олон нийтэд мэдээлэхдээ дагаж мөрдөж эхлэв. Мөн ажлын хэсгийн хүрээнд бичсэн Шүүхийн шийдвэрийн болон процессын тоймын эмхэтгэлийг эрхлэн хэвлүүлж гарын авлага болгон ашиглахаар боллоо.
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ