ЯПОН УЛСЫН НАГОЯАГИЙН ИХ СУРГУУЛИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2023-03-24 Админ Хандсан тоо: 172 Хуваалцах

                 Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн Япон улсын Нагояагийн Их Сургуультай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүрээнд мэдээлэл солилцлоо.

             Уулзалтын үеэр ШССМХ-ийн захирал Д. Эрдэнэчимэг /Доктор, дэд профессор/ хүрээлэнгийн бүтэц, үйл ажиллагааг танилцуулж шүүхийн системийн талаарх зарим сонирхсон асуултад хариулт өглөө.  Мөн цаашид шүүгчийн болон алба хаагчдын сургалтын чиглэлээр, туршлага судлах, хамтран ажиллах саналаа уламжилсан бол зочин талаас боломжит хувилбараар хамтран ажиллахаа илэрхийлэв.

               Уулзалтад Нагояагийн их сургуулийн “Азийн эрх зүйн солилцооны төв”-ийн захирал хадагтай Масако Мураками /Masako Murakami/Доктор, профессор// болон Окочи Минорү /Okochi Minori / профессор//, Фүмито Сато /Fumito Sato/ профессор// нар оролцлоо.

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ