“ОЮУНЫ ӨМЧИЙН ЭРХИЙН ХЭРЭГЖИЛТ” СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЛОО
2024-04-23 Админ Хандсан тоо: 687 Хуваалцах

   Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн жил бүрийн 4 дүгээр сарын 26-ны өдөр тохиодог Дэлхийн оюуны өмчийн өдрийг угтан “Оюуны өмчийн эрхийн хэрэгжилт” сэдэвт сургалтыг Монгол Улсын оюуны өмчийн газар, АНУ-ын Патент, барааны тэмдгийн газар болон Монгол Улс дахь АНУ-ын Элчин сайдын яамтай хамтран 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр зохион байгууллаа.
  Сургалтын үйл ажиллагааг нээж АНУ-ын ЭСЯ-ны Худалдааны ахлах мэргэжилтэн Майкл Ричмонд, Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн захирал, хууль зүй ухааны доктор Д.Эрдэнэчимэг, АНУ-ын Калифорни мужийн Хойд дүүргийн шүүхийн шүүгч Эдуард Чен, Нью-Йорк мужийн Зүүн дүүргийн шүүхийн шүүгч Пэгги Күо, АНУ-ын Хууль зүйн яамны Олон улсын компьютер хаак, Оюуны өмчийн газрын өмгөөлөгч-зөвлөх Жэймс С.Юүн, АНУ-ын Патент, барааны тэмдгийн газрын Олон улсын харилцаа,бодлогын албаны Хуулийн хэрэгжилтийн хэлтсийн өмгөөлөгч-хуульч Марк Абумери нар үг хэлэв.

   Сургалтыг “Оюуны өмчийн хэргүүдэд хохирол, алдагдлын хэмжээг тооцох нь”, “Оюуны өмч болон хиймэл оюун ухаан”, “Худалдааны нууцын хулгай”, “Оюуны өмчийн хэргүүдэд хөрөнгө хураах, битүүмжлэх нь” сэдвийн хүрээнд АНУ-аас хүрэлцэн ирсэн шүүгч, мэргэжилтнүүд удирдан явууллаа.

 

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ