ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
ФРАНЦ УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН ДАДЛАГАЖИГЧ ШҮҮГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2023-03-21 Админ Хандсан тоо: 377 ХуваалцахШүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн захирал Д.Эрдэнэчимэг /Хууль зүйн доктор, дэд профессор/ Бүгд Найрамдах Франц улсын Монгол Улсад суугаа Элчин Сайдын Яамны Тэргүүн зөвлөх Жулиен Пауперт, тус улсын Шүүхийн Их Сургууль /ENM - École Nationale De La Magistrature/-ийн дадлагажигч шүүгч, эрх зүйч Эстэнбан Грандин-Мартин болон орчуулагч Ж.Насанжаргал нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр дадлагажигч шүүгч Эстэнбан Грандин-Мартины Монгол Улсын хууль эрх зүйн сургалтын тогтолцоо үе шат, тэр дундаа шүүгчийн сонгон шалгаруулалт, шүүгчийн сургалтын талаар сонирхсон асуултуудад хариулт өгч хүрээлэнгээс зохион байгуулдаг шүүгчийн сургалтын онцлогийг танилцуулж мэдээлэл солилцлоо. Уулзалтын төгсгөлд Шүүхийн сургалтын төвийн дарга Г.Халиунаа шүүгчийн сургалтад ашиглаж буй цахим системийг товч танилцууллаа.
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ