ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
МОНГОЛЫН ТӨР, ЭРХ ЗҮЙ СЭТГҮҮЛИЙН ТУСГАЙ ДУГААР ХЭВЛЭГДЛЭЭ
2023-03-21 Админ Хандсан тоо: 205 ХуваалцахШүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс эрхлэн гаргадаг эрдэм шинжилгээний улирал тутмын “Монголын төр, эрх зүй” сэтгүүлийн 103 дахь буюу 2023 оны эхний улирлын/ тусгай/дугаар хэвлэгдэн гарлаа.
Энэ улирлын шинэ дугаарт Монгол Улсын дээд шүүх, Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн хамтран ХБНГУ-ын Ханнс-Зайделийн Сангийн дэмжлэгтэйгээр зохион байуулсан “Шүүхэд хандах эрх: Хяналтын шатны шүүхийн чиг үүрэг, эрх хэмжээ” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлсэн илтгэлүүдийг тусгайлан нийтэлжээ.
Тус эрдэм шинжилгээний хуралд АНУ, ХБНГУ, Сингапур улсуудын шүүгч, эрдэмтэн судлаачид Монгол Улсын дээд шүүхийн шүүгч болон судлаачид илтгэл хэлэлцүүлсэн билээ. Илтгэлийг монгол, англи хувилбараар Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Хууль зүйн үндэсний хүрээлэн, хууль зүйн их, дээд сургуулиудын номын сангаас хэвлэмэл байдлаар, мөн https://jtrii.mn, https://legaldata.mn/ вебсайтаас унших боломжтой.
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ