2022 ОНЫ БАГЦ ЦАГ ХАНГАХ СУРГАЛТУУДЫГ ШҮҮГЧИЙН СУРГАЛТЫН ЦАХИМ СИСТЕМД БАЙРШУУЛЛАА
2023-02-28 Админ Хандсан тоо: 355 Хуваалцах

                  Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн Шүүгчийн сургалтын цахим платформыг хэрэглээнд нэвтрүүлж 2022 оны багц цаг тооцох сургалтыг байршуулсан тул нөхөж үзэх боломжтой боллоо.

           Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн /https://jtrii.mn /-гийн вебсайтад хандан нүүр хуудсанд байрлах “Цахим сургалтын системд хандах”/ training.jtrii.mn/ хэсэгт нэвтэрч бүртгэлээ баталгаажуулан ангилал цэсээс сонголтоо хийж дараах сургалтуудад хамрагдана уу.

Үүнд:

1.Заавал судлах сургалт: - Монгол Улсын Үндсэн хуульд тусгагдсан үндсэн эрхийг тайлбарлах арга зүй; - Тэгш эрх ялгаварлан гадуурхалтыг хориглох зарчим; - Шүүгчийн ёс зүйн хэм хэмжээ болон сахилгын хэм хэмжээ, сахилгын зөрчлийн талаарх практик хэрэглээ;

2.Шинэ шүүгчийн сургалт: - Анхан шатны шүүхэд шинээр томилогдсон шүүгчийг мэргэшүүлэн дадлагажуулах сургалтын 24 төрлийн видео хичээл;

3.Сонгон судлах сургалт: - Шүүхийн хэл шинжлэл ба монгол хэлний найруулга зүй; - Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа; - Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч төвтэй хянан шийдвэрлэх нь; - Шүүх эмнэлгийн шинжилгээ; - Гэм хорын эрх зүй; - Өрсөлдөөний эрх зүй сэдэвт сургалтууд багтаж байна.

                                                                                                  ШҮҮХИЙН СУРГАЛТЫН ТӨВ