ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
ЗОРЧИГЧ БОЛОН АЧАА ТЭЭВЭРЛЭХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ АШИГЛАХ ЯВЦАД БУСДЫН АМЬ НАС, ЭРҮҮЛ МЭНДЭД ХОХИРОЛ УЧИРСАН БУЮУ ЭД ЮМС НЬ ЭВДЭРЧ, УСТАЖ, ГЭМТСЭН БОЛ ТУХАЙН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ ЭЗЭМШИГЧ УЧИРСАН ГЭМ ХОРЫГ НӨХӨН ТӨЛӨХ ҮҮРЭГТЭЙ
2022-05-14 Админ Хандсан тоо: 249 ХуваалцахНэхэмжлэгч “МТ” ХХК-ийн Верна маркийн автомашиныг хот доторх такси үйлчилгээний зорилгоор иргэн Я өдөрт 20,000 төгрөгийн орлого төлөхөөр түрээсийн гэрээ байгуулан ашигладаг байсан.
Хариуцагч О нь 2014 оноос “С” ХХК-тай ажлын байр хөлслөх гэрээ байгуулсан, харин автомашины зогсоолын гэрээ байгуулаагүй байна. Гэсэн хэдий ч О нь “С” ХХК-ийн зогсоолд машинаа тавьдаг байжээ. 2015 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр зогсоолд машинаа тавихдаа өөр машиныг хааж тавьсан байсан учир зогсоолын манаач Д.Б-д “зогсоолд тавьсан автомашин гарах шаардлагатай бол автомашиныг маань хөдөлгөөд гаргачихаад буцаагаад зогсоолд тавиарай” гэж хэлж түлхүүрээ үлдээжээ. Хураангуйг энд дарж уншина уу.