ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
ББСБ-ААС ОЛГОСОН ЗЭЭЛИЙН ГЭРЭЭГ ХУГАЦААНААС НЬ ӨМНӨ ЦУЦЛАХ ЭРХГҮЙ ГЭЖ ҮЗЭВ
2022-08-01 Админ Хандсан тоо: 370 ХуваалцахНэхэмжлэгч “С ББСБ” ХХК-аас “Б.М”, “М.Т” нар төгөлдөр хуур худалдан авах зорилгоор 18 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулж төгөлдөр хуурын үнэ 7 499 900 төгрөг зээлсэн.
Нэхэмжлэгч “С ББСБ” ХХК нь “Б.М”, “М.Т” нараас 2020 оны 09 дүгээр сарын 30- ны өдөр хүртэлх хугацааны зээлийн төлбөрт үндсэн зээл 6 213 940 төгрөг, зээлийн хүү 4 518 298 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 903 660 төгрөг, нийт 11 635 897 төгрөгийг хариуцагч М.Т, Б.М нараас гаргуулах нэхэмжлэл гаргасан. Хураангуйг энд дарж уншина уу.