ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
ИХ ХЭМЖЭЭНИЙ СОГТУУРУУЛАХ УНДАА УУХ БОЛЗОЛТОЙ ХОНЖВОРТ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЖ ХҮНИЙ АМЬ НАСЫГ ХОХИРООЖЭЭ
2022-10-10 Админ Хандсан тоо: 280 ХуваалцахШүүгдэгч Ш.Д нь 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “G R” нэртэй цэнгээний газрын нээлтийн үеэр үйлчлүүлэгчдийн дунд олон төрлийн архи, согтууруулах ундааг хольж уух, уух бүрд мөнгө, валют хожих болзолтой тэмцээн зохион байгуулж, улмаар хохирогч Э.Ө уг тэмцээнд оролцох санал гаргаж их хэмжээний буюу 7 төрлийн 2 литр согтууруулах ундаа, 1 төрлийн 250 мл энергийн ундааг 3 минутын дотор нэг дор, тасралтгүй ууж спиртийн агууламжийн хурц хордлогод орж нас барсан хэргийн үйл баримт тогтоогджээ. Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.