2024 ОНД ШҮҮГЧ-СУДЛААЧААР АЖИЛЛАХ ШҮҮГЧИД СОНГОГДЛОО
2023-12-27 Админ Хандсан тоо: 1117 Хуваалцах

   Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т “Зөвлөгөөн болон шүүгчийн өөрийнх нь саналыг үндэслэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийг зургаан сар хүртэл хугацаагаар Хүрээлэнд судлаачаар ажиллуулж болох бөгөөд түүнд шүүгчийн цалин хөлсийг хэвээр олгож, шүүгчээр ажилласанд тооцно.” гэж заасан. Тус Хүрээлэнгийн ажиллах журамд заасны дагуу 2024 онд шүүгч-судлаачаар ажиллах хүсэлтээ ирүүлсэн шүүгчдээс дараах таван шүүгч сонгогдон 2024 оны 01 дүгээр сараас эхлэн зургаан сарын хугацаанд шүүгч-судлаачаар ажиллахаар боллоо.

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Сарангэрэл

Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч З.Тунгалагмаа

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Галбадар

   Та бүхэнд баяр хүргэж, тус Хүрээлэнд ажиллахдаа хууль зүйн шинжлэх ухааны хөгжилд хувь нэмрээ оруулахуйц судалгаануудыг хийж, судалгааны эргэлтэд оруулахыг хүсье.