ШҮҮХИЙН СУДАЛГААНЫ ТӨВ ДОТООД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ
2023-12-25 Админ Хандсан тоо: 589 Хуваалцах

   2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Судалгааны төвөөс Хүрээлэнгийн ажилтан, албан хаагчдад зориулсан дотоод сургалтыг зохион байгууллаа.

   Энэ удаагийн сургалтыг Иргэний эрх зүйн секторын судлаач П.Эрхэмбаяр “Байгаль орчныг хамгаалах хууль”, Захиргааны эрх зүйн секторын судлаач Р.Ануурад “Байгаль орчны салбарын хууль тогтоомжийн системчлэл”, Олон улсын эрх зүйн судлаач С.Жансая “Байгаль орчныг хамгаалах хууль тогтоомжийн олон улсын чиг хандлага” зэрэг сэдвээр санал солилцов. 

    Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн  хүрээлэн дотоод сургалтыг сар бүр тогтмол зохион байгуулдаг ба энэ удаагийн сургалтад нийт 15 алба хаагч хамрагдав.

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ