ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
СИНГАПУР УЛСЫН ШҮҮХИЙН КОЛЛЕЖИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
2023-12-18 Админ Хандсан тоо: 549 ХуваалцахШүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Судалгааны төвийн дарга Б.Дөлгөөн (Ph.D), тус төвийн Эрүүгийн эрх зүйн секторын эрхлэгч О.Инжиннаш, Улсын дээд шүүхийн Практик судлалын хэлтсийн дарга М.Хатанзориг (Ph.D) болон Дээд шүүхийн захиргааны ажилчид 2023 оны 12 сарын 14,15-ны өдрүүдэд Сингапур улсын Дээд шүүхээр зочилж, тус улсын Шүүхийн коллежийн гүйцэтгэх захирал Пол Куан (Paul Quan)-тай уулзлаа.
Сингапур улсын Шүүхийн коллеж нь шүүгчдийн хууль, эрх зүйн мэдлэг, ур чадварыг тасралтгүй хөгжүүлэх хэрэгцээг бүрэн хангах, шүүхийн захиргааны ажилтнуудыг бэлтгэх, ур чадварыг нь хөгжүүлэх чиг үүрэгтэй байгууллага юм.
Уулзалтын үеэр Шүүхийн коллежийн гүйцэтгэх захирал Пол Куан нь шүүгчид байх гол чадвар бол хууль, эрх зүйн аливаа асуудалд анализ хийх, шүүхийн шийдвэрийг бичих хэмээн дурдаад тус коллеж нь дээрх чадваруудад тулгуурласан сургалтуудыг голчлон зохион байгуулдаг тухайгаа танилцуулжээ.
Тус уулзалтаар Коллежийн үйл ажиллагаатай танилцахаас гадна Хүрээлэнгийн үйл ажиллагаанд хэрэгжүүлж болохуйц сайн туршлага солилцсон байна.
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ