ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ БОЛОН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮГЧИЙН СУРГАЛТ БОЛЛОО
2023-12-12 Админ Хандсан тоо: 459 Хуваалцах Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Эрүүгийн хэргийн давж заалдах болон анхан шатны шүүхийн шүүгчдэд "Эрүүгийн хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийх аргачлал" сэдэвт сонгон судлах сургалт зохион байгууллаа.
Сургалтыг Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийн багш, доктор Т.Золбоо “Эрүүгийн хуулийн хэм хэмжээ бүтэх болон задрах арга зүй”, “Эрүүгийн хуулийн тодорхой хэм хэмжээний бүтэц”, “Эрүүгийн хуулийн тодорхой хэм хэмжээг хэргийн үйл баримттай харьцуулах замаар хууль зүйн дүгнэлт бичих аргачлал” зэрэг дэд сэдвийн хүрээнд удирдан явуулсан бөгөөд сургалтад нийслэл болон орон нутгаас 48 шүүгч хамрагдлаа.
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ