ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИД БНАЛАУ-Д ЗОЧИЛЖ ТУРШЛАГАА ХУВААЛЦЛАА
2023-02-14 Админ Хандсан тоо: 195 Хуваалцах

             Монгол Улсын хууль хяналтын байгууллагын төлөөлөгчид Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улс /БНАЛАУ/-д айлчилж тус улсын ижил төрлийн байгууллагуудтай танилцаж туршлагаа хуваалцлаа.

            Азийн Сангийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газраас зохион байгуулсан энэхүү үйл ажиллагааны хүрээнд өнгөрөгч оны 9-р сард тус улсын хууль хяналтын байгууллагын төлөөлөгчид манай улсад зочилсон юм.

          2023 оны 2 дугаар сарын 6-наас 11-ний өдрүүдэд БНАЛАУ-ын Вьентьян хотноо болсон тус айлчлалд Монгол Улсын дээд шүүх, Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүх, Улсын ерөнхий прокурорын газар, Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн, Монголын Хуульчдын Холбоо,  МУИС-ХЗС, Азийн Сангийн төлөөлөгчдөөс бүрдсэн  14 хүний бүрэлдэхүүнтэй баг тус айлчлалд оролцжээ.

          Айлчлалын хөтөлбөрт тус улсын Прокурорын байгууллага, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Ардын дээд шүүх, Ардын дээд шүүхийн дэргэдэх Судалгаа, сургалтын хүрээлэн, Хуульчдын холбоо зэрэг байгууллагуудад зочлох үеэр шүүгч, прокурор, хуульчдын дунд хэрэгжүүлсэн менторшип хөтөлбөрийн талаарх сайн  туршлагыг танилцууллаа.

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ