ШҮҮГЧ-СУРГАГЧ БАГШ НАРТ ЗОРИУЛСАН ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО
2023-12-07 Админ Хандсан тоо: 506 Хуваалцах

     2023 оны 12 дугаар сарын 7-ны өдөр Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн Ханнс-Зайделийн сангийн дэмжлэгтэйгээр шүүгч-сургагч багш нарт зориулсан сургалтыг цахим хэлбэрээр зохион байгуулав.

     Сургалтыг ХБНГУ-ын Лейпцигийн Их сургуулийн магистр  Катарина Боныхади “Сургахуйн заах арга зүй” сэдвийн хүрээнд ерөнхий заах арга зүйн онол, цахим, танхим болон хосолсон сургалтын заах арга зүй, шинэлэг аргаар заах-сурах арга хэрэгсэл буюу боловсролын шинэлэг технологи зэрэг агуулгаар удирдан явууллаа.

     Катарина Боныхади нь 2015 оноос хойш Их сургуулийн дидактик (сурган хүмүүжүүлэх зүй), сургагч багш бэлтгэх, дээд боловсролын салбарт багшлах болон суралцах, цахим сургалт, сургалтын загварчлал чиглэлээр дагнан  ажиллаж буй туршлагатай багш юм.

      Энэхүү заавал судлах сургалтад хамрагдсанаар 0,5 багц цагийг хангах ба уг цахим сургалтад нийт 27 шүүгч-сургагч багш оролцлоо.

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ