ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
ШҮҮГЧ СУРГАГЧ-БАГШ Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ШҮҮХИЙН ШҮҮГЧЭЭР СОНГОГДЛОО
2023-12-06 Админ Хандсан тоо: 586 ХуваалцахШүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн шүүгч сургагч-багш Дамдины Эрдэнэбалсүрэн Олон улсын эрүүгийн шүүх (ОУЭШ)-ийн шүүгчээр 2024-2033 оны хооронд нийт 9 жилийн хугацаанд ажиллах шүүгчээр сонгогдлоо.
Улсын дээд шүүхийн шүүгч Дамдины Эрдэнэбалсүрэн нь эрүүгийн эрх зүйн чиглэлээр 30 гаруй жил мэргэшин ажиллаж байгаа бөгөөд сүүлийн 11 жилийн хугацаанд Монгол Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд шүүгчээр ажиллаж байна. Мөн 2022 оноос эхлэн Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнтэй хамтран ажиллаж, Эрүүгийн эрх зүйн чиглэлийн сургалтын хөтөлбөр боловсруулан, хөтөлбөрүүдийн хүрээнд шүүгч нарт зориулсан заавал судлах болон сонгон судлах сургалтыг удирдан явуулдаг, манай шилдэг сургагч багш нарын нэг юм.
Монгол Улсаас анх удаа Олон улсын эрүүгийн шүүхийн шүүгчээр сонгогдсон шүүгч Дамдины Эрдэнэбалсүрэн Танд баяр хүргэж, цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье.
ШҮҮХИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, МЭДЭЭЛЛИЙН ХҮРЭЭЛЭН