ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН БОЛОН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮГЧДЭД ЗОРИУЛСАН СУРГАЛТ БОЛЛОО
2023-12-01 Админ Хандсан тоо: 373 ХуваалцахШүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн 2023 оны 12 дугаар сарын 1-ний өдөр Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчдэд зориулсан сургалтыг зохион байгууллаа.
Тус сургалтыг Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн ахлах багш Д.Ганзориг “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн үзэл баримтлал, шинэлэг зохицуулалт” сэдвийн хүрээнд удирдан явуулав.
Уг сургалт нь дээрх хуулийг шинэчлэх болсон шалтгаан, мөн хуулийн үзэл баримтлал, шинэлэг зохицуулалт зэрэг асуудлын хүрээнд шүүгчдэд цогц ойлголт, мэдээлэл өгснөөр онцлог болов. Энэ удаагийн сургалтад хамрагдсан шүүгчид 2023 онд сонгон судлах сургалтын 0.5 багц цагийг хангах ба сургалтад нийт 40 шүүгч хамрагдлаа.
Сургалтын үеэр хичээл удирдсан багшийн зүгээс “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн тайлбар” номыг оролцогчдод бэлэг болгон өгсөн юм.
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ